Улаанбаатар
VPS хостинг нь зориулалтын RAM, CPU, хадгалах сан бүхий хүчирхэг серверийг хямд үнээр ашиглах боломж олгодог.
400+ вэб хэрэгслээс WordPress, Joomla, Drupal зэрэг CMS-ийг нэг товчоор суулгаарай. Автомат шинэчлэлт, клон, туршилтын орчин, нөөцлөлттэй хялбар удирдлага.
Эхлээд үндсэн багцаараа эхэлж, дараа нь ахиулаарай. Хэрэгцээ нэмэгдэх үед нөөцөө хялбархан өргөжүүлж, гүйцэтгэл, зардлаа оновчтой болгоорой. Уян хатан, хэмнэлттэй шийдэл!
Бид таны вэбсайтыг хуучин вэб хостинг компаниас тань манай платформ руу шилжүүлэх явцыг хариуцах ба нэмэлт төлбөр авахгүй.
Дундын хостинг /Shared hosting/ нь нэг сервер дээр олон вэб сайтууд байрлах хостинг үйлчилгээний төрөл юм. Энэ нь үнийн хувьд хямд бөгөөд эхлэгчдэд тохиромжтой. Гэхдээ серверийн нөөц бусад сайтуудтай хуваагддаг учраас ачаалал өндөр бол удаашралтай байж болно. Жижиг, дунд хэмжээний танилцуулга сайт, онлайн дэлгүүрүүдэд тохиромжтой.
VPS /Virtual Private Server/ нь физик серверийг виртуал салбарууд болгон хуваасан хостинг үйлчилгээ юм. Энэ нь хэрэглэгчдэд өөрсдийн серверийг хянах боломж олгодог бөгөөд илүү их нөөц, тогтвортой байдал, хувийн орчин шаарддаг вэбсайтууд болон програмуудад тохиромжтой. VPS нь хямд төсөр, гэхдээ хүчирхэг сонголт юм.
SSL (Secure Sockets Layer) нь вэбсайт болон хэрэглэгчийн браузер хоорондох өгөгдлийг аюулгүй дамжуулах протокол юм. Энэ нь өгөгдөлд шифрлэлтийг хэрэглэж, гуравдагч этгээдүүдээс хамгаалахын зэрэгцээ сайтын аюулгүй байдлыг сайжруулж, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлдэг.
Бизнес мэйл нь компанийн нэртэй домэйнд суурилсан мэйл хаяг юм. Жишээ нь, [email protected]. Энэ нь таны компанийн мэргэжлийн имиджийг нэмэгдүүлж, хэрэглэгчидтэй итгэлтэй, аюулгүй харилцах боломж олгодог. Бизнес мэйл нь илүү өндөр аюулгүй байдал, удирдлагын боломжтой байдаг.
Одоогоор үгүй. Гэвч бид таны бусад газраас авсан домэйнийг вэбсайт руу тань холбож өгч болно.